“ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ БОЛОН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэдээлэл болон чиглэл хүргүүлэх тухай 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01/1151, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 01/1174 тоот албан бичиг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 11-р бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт шүүгч нарт мэдээлэл хийлээ.
Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж “2021 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд системд ХАСХОМ хэрхэн мэдүүлэх” сэдвээр,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Ганчимэг, ШХНБД Ч.Алтанзул, Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Лхавгадэмбэрэл нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 11-р бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр мэдээллийг нийт шүүгч нарт хийж шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарын авлага бэлтгэснийг тарааж ажиллалаа.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар