Шүүхийн Иргэдийн төлөөлөгч нар сургалт зохион байгууллаа

 

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа, шүүгчийн туслах Т.Батхишиг нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд ажиллаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа.

 

      Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 13 дугаар бүлгийн 58-67 дугаар зүйлд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шаардлагыг хангасан нэр бүхий иргэдэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгч, гарын авлагаар хангалаа.

   Мөн тус шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулан бэлтгэн гаргасан 12 нэр, төрлийн 250 ширхэг гарын авлага, боршурыг Түнэл сумын ЗДТГ-ын Эрх зүйн танхимд хүлээлгэн өгсөн юм.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар