Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн гишүүд хуралдлаа

 

       Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн гишүүд тамгын газартай хамтран 2022 оны 01 сарын 07-ны өдөр шүүхийн танхимд хуралдаж, салбар зөвлөлийн тэргүүнээ сонгож, хурлын тэмдэглэл, тогтоолын хувийг Шүүхийн ахмадуудын холбоонд хүргүүлж ажиллахаар боллоо.

 

      Тус хуралдаанаар ахмадын салбар зөвлөлийн 6 гишүүн биечлэн оролцож 1 гишүүн цахим хэлбэрээр холбогдож оролцсон ба Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн тэргүүнээр ахмад шүүгч Л.Бор сонгогдож, ажилд нь амжилт хүслээ.

 

       Мөн ахмадын салбар зөвлөлийн хуралдаанаар 2022 онд Төрийн дээд одон медалиар шагнуулах ахмадын материалыг хүргүүлэх болон 2022 онд нийслэлд сувилалд сувилуулах ахмадын нэрсийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар