ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

 

       Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгдэгч, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүгчийн захирамжаар даалгасан эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажлын гүйцэтгэл болон шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй харилцах найрсаг, тусархаг харилцаа хандлага зэрэг асуудлаар шүүхийн Тамгын газраас Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хариуцсан албатай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хамтарсан уулзалт хийлээ. Хамтарсан уулзалтаар цаашид анхаарч, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар