ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН БАЙДАЛ,

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭВ

 

       Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газрын албан хаагчдын хамтарсан уулзалтаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын түвшинг хэлэлцэж, шуурхай ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталж, гамшгийн үеийн дадлага сургуулилтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх, шүүхийн байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг шинэчлэн гаргах, шаардлагатай хэрэгслийг бүрдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, сургалт, дадлага зохион байгуулах, шүүх-цагдаагийн холбоо, харилцааны богино долгионы станцтай болох зэрэг асуудлуудын талаар хэлэлцэж, 2022 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар