ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ АВАХ ИРГЭДИЙН ЭРХ,

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

 

       Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон Улсын Конвецид тунхагласан иргэний эрх, эрх чөлөө, шүүхэд мэдүүлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг шүүхийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн шатанд олны анхаарлыг татсан хэрэг маргааныг талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх журам, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах, шүүх хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй шүүх хуралдааны явцыг хүргэхэд эрх зүйн зохицуулалт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх системийн хэрэгжилт, шүүхийн статистик, мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, шүүхийн онцлогийг иргэд, хэвлэл мэдээлэлд ойлгуулах, шүүхийн талаархи мэдээллийг ард иргэдэд хүргэх зэрэг асуудлаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах, олон нийт хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн захиргааны ажилтнуудын санал солилцох уулзалтыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр зохион байгууллаа.

 

      Уулзалтаар шүүхийн Тамгын газраас Орон Нутгийн сэтгүүлчдэд шүүхийн онцлогийн талаар сургалт, мэдээлэл өгөх, иргэдэд шүүхийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар