НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЭ ГХУСЗ-ИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

       Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар нь 2021 онд дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ерөнхий болон Соён гэгээрүүлэх чиглэлээр 2 зорилтын 6 арга хэмжээний ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажилласан. Үүнд,

Ерөнхий арга хэмжээ:

       “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн талаарх эрх зүйн болон хууль сурталчлах ажлыг зохион байгуулах,Дүүргийн хэмжээний гэмт хэргийг бууруулахад анхаарах асуудлаар хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж, уриалга гарган, биелэлтийг хүргүүлэх”,Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд хүргүүлэх, сэрэмжлүүлэг, дүрс бичлэг, шторкуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээллийн булан ажиллуулах”.

 

Соён гэгээрүүлэх арга хэмжээ:

       “Хүүхэд хамгааллын бодлогын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулах”, “Хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлаар иргэд олон нийтийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, ойлголт хандлагыг сайжруулах сургалт зохион байгуулах”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор хороодын хамтарсан багийг чадваржуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах” гэх зэрэг ажлуудыг цахимаар 100 хувь амжилттай хийж гүйцэтгэсэн.

 

 

      Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  тайлангаа хэлэлцэн төрийн 42 байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бусдыгаа манлайлан оролцсон шилдэг 7 төрийн байгууллагыг шалгаруулсанаас Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар анх удаа шалгарлаа.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ  ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР