ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн сонгон шалгаруулалтанд  орж, тэнцэн, "Монгол Улсын Хуульч"-ийн эрхийг хангасан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын Хуульчийн Тангараг өргөх Ёслолын ажиллагаа шүүхийн байранд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Ховд аймаг дахь Хуульчдын Холбооны Салбар Зөвлөл, Шүүхийн Тамгын газар хамтран хийлээ. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Д.Төгс-Эрдэнэ, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ө.Мөнхтуул нар хуульд заасан болзол, журмыг хангаж, Хуульчийн Гэрчилгээгээ гардан авч, шүүхийн хамт олноос ажлын амжилт хүсэн ерөөлөө.

 

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар