ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ын 22.2 дахь хэсэгт "Шүүхийн шийвэр боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална" гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал"-ын хэрэгжилтийг шүүхийн Тамгын газарт холбогдох ажил, асуудлын талаар Шүүхийн тамгын газраас шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүхийн нярав, нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч, шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүхийн тамгын газрын хурлаар хэлэлцэв. Шүүхийн шийдвэрийн төслийн загвар, төсөл бичихэд анхаарах асуудал, эрүү, зөрчил, иргэн, захиргааны зөрчлийн шүүхийн шийдвэрийн албан баланк, шүүхээс гарах эрх зүйн актыг албажуулах, шүүхийн албан хэргийн стандарт, огноо, зип код, үсгийн фон зэрэг албан хэргийн хэм хэмжээ, тогтоосон хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцож, 2022 оноос шүүхийн тамгын газарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган баталлаа.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар