Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээ танилцуулах тайлангийн хурал боллоо
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны бүтэн жилийн Шүүн таслах ажиллагааны дүн мэдээ танилцуулах тайлангийн хурал 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Тайлангийн хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон ба Шүүн таслах ажиллагааны тайлан, чанарын мэдээг Ерөнхий шүүгч Д.Батбаатар танилцуулав.
Танилцуулгын дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар асуулт асууж, шүүгч ажилтнууд санал, бодлоо солилцсон юм.
Хурлын үеэр тус шүүхийн шилдэг ажилтнаар шалгарсан албан хаагчдад шагнал гардуулж, баяр хүргэснээр тайлангийн хурал өндөрлөлөө.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар