2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас оны шилдэг албан хаагчдаа тодруулан, тамгын газрын дарга Д.Ууганбаяр шагналыг гардуулан өглөө.

 

   

       Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагаар бусдыгаа манлайлан ажиллаж “2021 оны БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр, жолооч Ж.Шагдар нар шалгарлаа.

 

       

        Шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахад өөрийн хувь нэмрийг оруулж, ёс зүй, харилцаа хандлагаар бусдыгаа манлайлан ажилласан бичиг хүргэгч Д.Ганбаатар, шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд тасралтгүй, түргэн, шуурхай хүргэх ажилд шинийг санаачилж, ёс зүй харилцаа хандлагаар бусдыгаа манлайлан ажилласан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Нинжбадгар нар байгууллагын “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар тус тус шалгарлаа.

         Нийт албан хаагчдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР