Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.11.25-ны өдрийн 137 дугаар зарлигаар шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргалыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар шагнасныг өнөөдөр /2021.12.15/ шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Төрийн дээд медаль хүртсэн Шүүгчдээ баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилтийг хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР