ЭД МӨРИЙН БАРИМТ ХАДГАЛАХ ШИНЭ АГУУЛАХ/КОНТЕЙНЕР/-ТЭЙ БОЛЛОО
Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №36, А/68 тоот хамтарсан захирамж, тушаалаар Эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”–ын дагуу тус шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт хадгалалт хамгаалалтыг сайжруулахын тулд шүүхийн тамгын газраас Ханбогд сумын ЗДТГазарт 2020 онд хүсэлт гаргасны дагуу орон нутгийн төсөв 12,350.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Говь баян энерги” ХХК 20 тонны контейнерыг нийлүүлснийг Тус шүүхийн тамгын газраас 2021 оны 12 сарын 06 хүлээн авлаа.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт хадгалалт хамгаалалтыг сайжруулж ажиллалаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар