ШҮҮХИЙН “ДЭНС” КЛУБИЙН ТАМИРЧИД “ДАРТС”-ЫН СПОРТЫН АНХНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АВАРГАЛЛАА
Баян-Өлгий аймагт дартсын спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор “Дартс”-ын спортын анхны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон “Арвин цэц” дартсын клуб 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрлөөр зохион байгуулсан бөгөөд эмэгтэй ганцаарчилсан төрөлд 8 тамирчин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн шүүхийн “Дэнс” клубийн тамирчин, шүүгчийн туслах Ж.Ахмарал тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртэж “Дартс”-ын спортын аймгийн аваргаар шалгарсан бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд “Дэнс” клубийн тамирчин, шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат 3 дугаар байр эзлэн хүрэл медаль хүртлээ.
“Дартс”-ын спортын анхны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР