2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 онд шинэчлэн батлагдсан дүрэм, журмуудын нэг болох “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам” сэдвээр захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагаа болон хууль батлагдсантай холбоотойгоор гарсан өөрчлөлт шинэчлэлийг харилцан ярилцаж, мэдлэг туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.

 

 

 

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар