ШҮҮХИЙН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг явуулах, техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилолтоор нүүдэллэн ажиллах үед албаны автомашины техник, сэлбэг хэрэгслийн бэлэн байдал, шүүхийн болон шүүх хуралдааны танхимын гэрэлтүүлэг, дуу дүрс бичлэгийн төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой орчин бүрдүүлэхэд анхаарах асуудал зэрэг шүүхийн үйл ажиллагааг явуулахад тулгамдсан зарим асуудлыг эрэмбэлж, холбогдох төсвийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэх талаар шүүхийн Тамгын газрын шуурхай зөвлөлгөөн зохион байгуулж, 8 сая төгрөгт багтаан, дээрх тулгамдсан зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар