ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЭВ

 

         Шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 90 дүгээр зүйлд заасан шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийн биелэлт, анхаарах асуудал, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргах, ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, хөдөлмөрийн хуваарь, шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөхөд техникийн дэвшлийг ашиглах зэрэг асуудлуудыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн даргын санал, хүсэлтийг сонсож, шүүхийн Үйлчилгээний хэлтсийн ажлын дотоод зохион байгуулалтын хүрээнд авч хэлэлцэж, зарим асуудлыг шийдвэрлэж, үүрэг даалгавар өгч, ажлын биелэлтийг тухай бүр тооцон ажиллаж байхаар шийдвэрлэлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар