ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ДҮГНЭВ
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.4, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 100 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал”-ын “Нэг”,”Хоёр”, “Гурав“ дахь хэсэгт заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдын 2021 оны бүтэн жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, үнэлэх ажлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа.
Шүүхийн тамгын газрын төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил, үүргийн биелэлтийг мөн үнэлж, дүгнэлээ.
Шүүхийн захиргааны ажилтнуудын 2021 оны бүтэн жилийн ажлыг үнэлж, дүгнэсэнтэй холбогдуулан, холбогдох хууль, журмын дагуу үр дүнгийн урамшуулал олголоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар