Урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт хамрагдлаа
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгтэй хамтарч 2021 оны 12 дугаар 13 болон 14-ний өдрүүдэд Шүүгч болон Шүүхийн захиргааны ажилтан нарын эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх үзлэг болон нарийн шинжилгээнд хамрууллаа.
Тус эрүүл мэндийн үзлэгт лабораторийн шинжилгээнүүд, зүрхний бичлэг, хэвлийн эхо болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэх мэт бүх төрлийн оношлогоо шинжилгээ багтсан байна. Мөн түүнчлэн эмч нарын зүгээс албан хаагчдын шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөгөө өгч байсан нь онцлог байлаа.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР