Шүүхэд баярлалаа
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэн Я.Баярсайхан шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд талархсан сэтгэлээ илэрхийлж буйг уламжилж байна.
Тэрбээр “Н.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, Дулааны 4-р цахилгаан станцад холбогдох иргэний хэргийг тус дүүргийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгчийн туслах Ж.Цээрүүгүндүү нар хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэсэнд талархаж байна. Нийт шүүхийн хамт олон болон шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгчийн туслах Ж.Цээрүүгүндүү нарын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үйлсд тань амжилт хүсье. Та бүхэнд маш их баярлалаа.” гэжээ.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР