Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэв
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын хурлаар хэлэлцүүллээ.
Хурлыг Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан удирдан явуулж, тайланг хэлэлцүүлсэн бөгөөд нийт шүүгч, ажилтнуудын хурлаас тус шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны тайланд “Бүрэн хангалттай” үнэлгээ өгч, ирэх 2022 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар