Цахим төлбөрийн үйлчилгээг шүүхийн байранд нэвтрүүллээ
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын байранд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс Гэрэгэ КИОСК машин ажиллаж эхэллээ. Шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөрөө Гэрэгэ КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа юм.
Тодруулбал, иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авч, уг Нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийж баримтыг шүүхэд өгдөг байсан. Дээрх ажиллагаа нь цаг хугацаа, зардлын хувьд иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг гэж шүүмжлэл дагуулдаг байсан.
Харин Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байрнаас киоск төхөөрөмжөөр төлснөөр шүүхийн төвлөрсөн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, илүү хялбар боллоо.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар