ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

 

           Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2021.11.18-ны өдрийн 04/1022 тоот албан бичгийн дагуу “Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын хэрэгжилтийг хангаж:

            Шүүхийн байрны нээлттэй танхимын дэлгэцээр Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-тай хамтран бэлтгэсэн 7 цуврал видео шторк, Шүүхийн хараат бус байдал,  шүүгчийн бие даасан байдлыг хангах  тухай 3 цуврал видео шторк, “Лигал Сорс” компанитай хамтран бэлтгэсэн “Шүүхэд мэдүүлэх эрх” цуврал шторкуудыг тус тус өдөр бүр,  тогтмол түгээж шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.Мөн Family center төвийн танилцуулга бүхий постер, дээрх төвөөс бэлтгэсэн бусад постеруудын хамт Дархан-Уул аймгийн Залуучууд театрын сурталчилгааны лед дэлгэцээр олон нийтэд хүргэн ажиллаж байна.

 

           

     Мөн  шүүхийн байрны нээлттэй танхимд байршуулсан брошур, гарын авлагыг байрлуулсан хэсэгт “Иргэн та гэрлэлтээ цуцлахаар шийдсэн бол хаана хандах вэ? сэдэвт брошурыг байрлуулж,шүүхээр өдөр тутам үйлчлүүлж буй иргэдээс гадна, шүүхийн тамгын газраас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөг, гадагш чиглэсэн сургалтуудад оролцон, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл авсан иргэдэд бусад брошуруудын хамт хүргэн ажиллалаа.

 

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар