Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны тайлангийн хурал боллоо
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны ажлын тайланг Орхон аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар болон тамгын газрын албан хаагч нарыг оролцуулан танилцууллаа.
Тайлангийн хурлыг тамгын газрын дарга М.Ганчулуун удирдан явуулж, тайланг хэлэлцүүлсэн бөгөөд Орхон аймаг дахь шүүхүүдийн шүүгч нар болон тамгын газрын ажилчдын зүгээс Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны ажлын тайланг бүрэн хангалттай гэж дүгнэлээ.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар