ХУУЛЬ, ШҮҮХИЙН АЖЛЫГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран, 2021 оны эхнээс Ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулан, Сум бүрд "Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах баг" байгуулж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн дарга, гишүүдийг чадавхижуулах тусгайлсан сургалтыг Цахим хэлбэрээр 6 удаа зохион байгуулж, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэргэжлийн туршлагатай албан хаагчид хичээл сургалт зохион байгуулсан билээ. Цахим ZOOM сургалтанд 17 сумдын 101 төрийн албан хаагч амжилттай бүрэн хамрагдсан тул "Эрх зүйн тусгайлсан сургалтын ГЭРЧИЛГЭЭ"-г Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Булган суманд ажиллах үеэрээ нэр бүхий 6 төрийн албан хаагчид гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар