АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

 

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн Булган сум дахь шүүхийн Тамгын газар болон Шүүхийн Захиргааны Ажилтны Баруун бүсийн шүүхийн зөвлөлтэй хамтран баталсан Ажлын Удирдамжийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн туршлага харилцан солилцох, мэргэшүүлэх, мэдлэг ур чадвар, бүтээмжээ өсгөх хамтарсан арга хэмжээг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2021.12.10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, шүүхийн санхүү, дэд бүтэц, нягтлан бодогч, нярав нарын ажлын байр, хариуцсан ажил тус бүрийн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, Шүүхийн Олон нийтэд чиглэсэн ажил, харилцаа хандлага, ёс зүйн чиглэлээр санал солилцлоо.

 

     

     Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид урилгаар оролцож, ажлын туршлага солилцох арга хэмжээ өгөөжтэй, үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар