“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ӨРӨӨ” ТОХИЖУУЛАН АШИГЛАЛТ ОРУУЛЛАА

 

      Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар нь насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах зориулалт бүхий “Хүүхэд хамгааллын өрөө”-г Өвөрхангай аймгийн засаг даргын хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа.

 

 

     Тус шүүхэд шийдвэрлэж байгаа эрүү, иргэний хэрэг маргаанд хүүхдийг гэрчээр асуух, шүүх хуралдаанд оролцуулах нь ихсэж байгаа тул “Хүүхэд хамгааллын өрөө”-г бий болгох зайлшгүй шаардлага бий болсон юм.

 

 

   

     Хүүхэд хамгааллын өрөөнөөс шүүх хуралдааны 2 танхимтай дуу дүрсээр шууд холбогдож насанд хүрээгүй гэрч, хохирогч нь өөрийн дотоод итгэлээр шүүхэд мэдүүлэг өгөх боломж бүрдсэн бөгөөд насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдааны үед бусад оролцогчтой уулзуулахгүй байх ач холбогдолтой юм.

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР