ЧАТБОТООР ДАМЖУУЛАН ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл лавлагааны ажилтаны ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор 2021.10.26-ны өдрөөс фэйсбүүк чатбот үйлчилгээг идэвхижүүлэн ажиллаж байна. Уг үйлчилгээг идэвхижүүлснээс хойш 1 сарын хугацаанд 270 гаруй хандалт авч, иргэд сонирхсон мэдээллээ авсан байна.

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар