Ажилтан, албан хаагчид сургалтанд хамрагдав
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/09 дугаар тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан.
Тус төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Удирдлагын академийн багш Доктор(Ph.D) Н.Цолмонтуяа “Ёс зүйн ойлголт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвтэй сургалт орсон.
Сургалтын зорилго нь төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэгдсэн байлаа.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал Доктор (Ph.D), профессор Д.Байгал “Төрийн албаны өөрчлөлт, шинэтгэлийн тухай”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээний ойлголт, хийх аргачлал”, Хүний нөөцийн, удирдлагын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) М.Баянмөнх “Төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар”, “Манлайллын талаарх ойлголт”, “Олон улсын туршлага”, “Цагийн менежментийн ойлголт”, “Алба хаагч нар цагийг хэрхэн зөв ашиглах талаарх зөвлөмж” зэрэг албан хаагч нарын идэвх оролцоотой сонирхолтой сургалтуудыг зохион байгууллаа.
Дээрх сургалтын зорилго нь Төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд анхаарах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн алба хаагчийн манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой байв.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР