Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1981 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Халамжаас-хөдөлмөрт” арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, энэ талаар бэлтгэсэн тараах материал, нэхэмжлэл, өргөдлийн загварыг тарааж, иргэдийн асуултад хариулт өгч, мэдээллээр хангаж оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар