ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Баярсүрэн нар нь Эвлэрүүлэн зуучлах хууль сурталчлах ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Дулаан шарын гол” ТӨХК-ний нийт байцаагч, ажилтнуудад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, ажиллагааны талаар сургалтыг цахимаар зохион байгууллаа.

 

 

     Уг сургалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, өргөдөл гаргахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч, сургалтын төгсгөлд “Дулаан шарын гол” ТӨХК-ний байцаагч нар эвлэрүүлэн зуучлагчаас сонирхсон асуултаа асуун, нээлттэй ярилцлага өрнүүллээ.

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар