Үндсэн хуулийн цэцийн гишүүн, профессор Д.Гангабаатар “Судалгааны арга зүй” сэдвээр сургалт явууллаа

 

     Шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн, профессор Д.Гангабаатар тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчдад “Судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа. 

 

 

     Д.Гангабаатар багш “Судалгааны арга зүй” сэдвийн хүрээнд судалгааны ажил бичих, шүүхийн шийдвэр боловсруулах, дүгнэлт гаргах арга, техник, эргэцүүлэх сэтгэлгээ, найруулан бичих ур чадварын талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгснөөс гадна судлаач хүний хамгийн чухал чадваруудын талаар тайлбарлан, энэ талаар шүүгч, ажилтнуудын асуултад хариулж, харилцан ярилцаж сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цахим хэлбэрээр бүрэн хамрагдсан байна.

 

     Үндсэн хуулийн цэцийн гишүүн, профессор Д.Гангабаатар багшид тус шүүхийн хамт олны зүгээс цаг заваа гарган сургалт зохион байгуулсанд талархлаа илэрхийлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР