Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдад нүүдэллэн ажиллалаа
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Б.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, жолооч Б.Нацагдорж нар Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдад ажиллалаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, Шүүхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт мэдээлэл хийж, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандах өргөдлийн тоог нэмэгдүүлэн ажиллалаа.
Мөн “Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар”-ын фейж хуудсыг танилцуулж, гарын авлага, боршурыг тараан мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн дараа иргэдийн сонирхсон асуултад хариут өгч шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн шударга байдлыг үнэлэх талаарх судалгааг 45 иргэнээс авлаа.
Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 14 өргөдлийг хүлээн авч, уригдагч талыг дуудан уулзаж холбогдох ажиллагааг хийн амжилттай шийдвэрлэлээ.
Тухайн сумдын Засаг даргын тамгын газрын байран байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.
.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР