ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЛААР

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

 

       Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Шүүх, Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажил хэргийн уулзалтыг 2021.12.01-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Хамтарсан уулзалтанд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид, шүүгчийн туслах нар болон Ховд аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, ажил хариуцсан албан хаагчид оролцож, зөрчлийн хэргийг шүүхэд хүлээн авах, зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтэнд анхаарах асуудал, хүний эрхийг холбогдох журмаар хангаж ажиллах, ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтын ажлын үр дүнг хэлэлцэж, санал солилцож, цаашид улирал бүр хамтарсан ажил хэргийн уулзалтыг хийж байхаар боллоо.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар