МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБАНЫ ӨРӨӨГ КАМЕРЖУУЛАЛТААР ХАНГАЛАА
Монгол Улсын Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам"-ын 2.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлж, Ховд аймаг дахь шүүхийн байрны мэдээлэл лавлагааны өрөөнд хяналтын камер байршуулж, "хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид (CD, DVD, флаш диск, хард диск гэх мэт) хуулбарлан хадгалах ба түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана" гэж заасны дагуу энэхүү журмын хэрэгжилтийн биелэлтийг тухай бүр тооцон, мониторинг хийж ажиллаж байна.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар