"ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ"-Д ХАМРАГДЛАА

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны  А/116 дугаар тушаалаар 2021 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ий өдрүүдэд “Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний сургалт"-ыг цахимаар зохион байгууллаа. Тус сургалтад мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа хамрагдсан байна.

 

    

 

 

  Эхний өдөр /2021.11.30/ “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын танилцуулга, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа", “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа", “Иргэний хэргийн нийтлэг аргачлал” хичээлүүдэд тус тус хамрагдлаа.

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар