Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа

 

     Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

 

   

      Хамтарсан уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ныөдрийн А/116/65дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”,"Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх,шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилт болон 2021 оны хамтран ажиллах төлөвлөгөөний явц, биелэлтийнталаар мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар