Нийт шүүгч, ажилтнуудын дунд гар бөмбөг, ширээний теннис, хөгжөөнт буухиа 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа

 

     Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан нийт шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор гар бөмбөг, ширээний теннис, хөгжөөнт буухиа 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа.

 

 

     Тэмцээнд нийт 5 багийн 34 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж гар бөмбөг, ширээний теннис, хөгжөөнт буухиа тэмцээний дэд, тэргүүн байрууд шалгарч багийн нийлбэр оноогоор Ц.Уламбаяр ахлахчтай 3 дугаар багийн хамт олон тэргүүн байр эзэлж цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар