Тус шүүхийн Тамгын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э.Болортуяа “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр, Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны зохицуулагч М.Отгонтуяа “Хөгжлийн бэрхшээл ба гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийг хүндэтгэхгүйгээр хүний эрхийг хамгаалах, хангах боломжгүй талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлууд, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл, судалгаатай танилцлаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар