“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд олон нийтэд шуурхай, ил тод нээлттэй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газартай хамтран 2021.11.23-ны өдөр  “Дархан” зах дотор байрлах Нийтийн үйлчилгээний төвийн урд жигүүрт "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

 

 

     Тус өдөрлөгөөр Дархан-Уул аймгийн шүүхүүдийн үйл ажиллааг танилцуулж, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж, иргэд олон нийтийн сонирхсон асуултад харилт өгч ажиллаа.

 

   

      Дээрх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн дийлэнх нь “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”, “Худалдах худалдан авах гэрээ”, “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар шүүхэд хэрхэн хандах талаар мэдээлэл авлаа.

 

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР