БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ

 

      Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Байгууллагын соёл, харилцаа, хандлага" сэдэвт дотоод сургалтыг шүүхийн Тамгын газрын ажилтнуудад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл хөтлөн явуулав. Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, байгууллагын соёлын хөгжил, төлөвшил, анхаарах асуудал, Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд тусгагдсан зохицуулалт, хэм хэмжээ, шүүхийн үйлчилгээнд анхаарах зарим асуудал, ард иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэхэд эелдэг, найрсаг, хүлээцтэй зан чанарыг төлөвшүүлэх зэрэг сонирхолтой, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлсэн сургалт зохион явуулсанд шүүхийн захиргааны ажилтнууд талархал илэрхийллээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар