“Хүүхэд хамгааллын өрөө” -г ашиглалтад орууллаа

 

      Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах зориулалт бүхий "Хүүхэд хамгааллын өрөө”-г Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ашиглалтад орууллаа.

 

     Сүүлийн 4 жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн хохирогчийн тодорхой хувийг насанд хүрээгүй хохирогч буюу хүүхэд эзэлж байгаа, мөн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргээс гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэрэг нэлээдгүй хувийг эзэлж энэ нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа тул "Хүүхэд хамгааллын өрөө”-г бий болгох зайлшгүй шаардлага бий болсон юм.

 

     

     Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд тус шүүхийн тамгын газраас хандаж 42.147.999 төгрөгийн өртөг бүхий ухаалаг T-Panda дэлгэц-2ш, Logitech хурлын камер-3ш, Wireless микрофон 5-ш, Rotenzo 49” ТҮ-1ш, Dell компьютер 1-ш, Canon камер 1-ш зэрэг тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлүүлж хүүхэд хамгааллын өрөөнд байршууллаа.

 

     Мөн шүүхийн тамгын газраас өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан дуу чимээ тусгаарлах акустик хавтангаар засаж тохижуулсан ба өрөөнд хүүхдийн нас насны онцлогт тохирсон ном, гарын авлага, тоглоом зэргээр шүүгч ажилтнуудын хандиваар өрөөг тохижууллаа.

 

1 хүн, дэлгэц, зурагт болон дотор гэх мэтийн зураг байж болно

 

    Хүүхэд хамгааллын өрөөнөөс шүүх хуралдааны 2 танхимтай дуу дүрсээр шууд холбогдож насанд хүрээгүй гэрч, хохирогч нь өөрийн дотоод итгэлээр шүүхэд мэдүүлэг өгөх боломж бүрдэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдааны үед шүүгдэгч этгээдтэй нүүр тулан уулзуулахгүй байж шүүх хуралдаанд зайнаас оролцуулах, хохирогчийн сэтгэл зүйг тайван байлгахад чухал ач холбогдолтой юм.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР