ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА

ҮЗҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

 

     Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай явуулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор тус шүүхийн байранд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзалт,  ярилцлага зохион байгууллаа.

 

 

     Уулзалтад: Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, Хууль зүйн туслалцааны төвийн захирлын зөвлөлийн гишүүн Б.Баттулга, Хууль зүйн туслалцааны төвийн ёс зүйн зөвлөлийн дарга Г.Наранбаатар, Улсын өмгөөлөгчийн туслах,  Х.Цэцэгмаа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох,  Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч П.Доржбал, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Амарзаяа, Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм нар оролцлоо. 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР