Шүүгчийн туслах нарын ажилд дотоод хяналт шалгалт хийлээ

 

     Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/33 дугаартай "Дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс шүүгчийн туслах нарын ажлыг шалгаж ажиллалаа.

 

 

     Шалгалтыг Шүүхийн тухай хууль, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”, " Шүүхэд албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам, "Шүүхийн архивын ажиллах журам”, "Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, "Хөдөлмөрийн дотоод журам”, "Иргэн, эрүү, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилт болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлын хүрээнд шалгалаа.

 

   

     Мөн шүүгчийн туслах нарын ажлын гүйцэтгэлийн талаар тусгайлан бэлтгэсэн санал асуулгын хуудсаар шүүгч нараас асуулга авч дүнг нэгтгэн шүүгчийн туслах тус бүрээр гарсан илтгэх хуудсаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай хуралд танилцууллаа.

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР