НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхэд мэдүүлэх эрхийг сурталчлах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх, баталгаажуулах, мэдээллээр хангах чиглэлээр “Хамтран ажиллах Санамж бичиг”-ийг 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батзул, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Чагнаадорж, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Дэлгэржаргал нартай байгууллаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар