ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлтээр тус газрын мэргэжилтнүүдэд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хууль ёсны төлөөлөгчийн талаарх ойлголт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгч, анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцэж, сургалтын төгсгөлд нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар