БИЕ ХАМГААЛАХ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Г.Олзбаяр бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл /нулимс асгаруулагч, цахилгаан бороохой зэрэг/-ийг хэрхэн зөв ашиглах, биеэ хамгаалах, аюулгүй хадгалах талаар тус шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар