АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

 

     Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудад “Авлигаас урьдчилан сэргийлэх анхан шатны сургалт”-ыг онлайнаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтад тус шүүхээс 15 албан хаагч хамрагдлаа.

 

        

 

     Сургалтаар авлига, түүний шалтгаан нөхцөл, авлигын хор уршиг, ашиг сонирхлын зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн шалтгаан нөхцөлийн талаарх судалгааг танилцууллаа.

 

 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар