Шүүхийн тамгын газрын “Соёл, урлаг, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан комисс”-оос Орхон аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилчдын дунд шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Спортлог, эрүүл чийрэг, хамт олон болох зорилтын хүрээнд, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 4 баг өрсөлдснөөс нийлбэр дүнгээр ерөнхий шүүгч Б.Баттөр ахлагчтай баг тэргүүн байрыг эзэллээ.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар