Тус шүүхийн тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ”Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.
Сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд гал гарах шалтгаан нөхцөл, байгууллагын орц гарц, тэмдэг тэмдэглэгээ, галын аюулгүй байдлыг хангах талаар, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, гал унтраах багаж хэрэгсэл, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгсөн юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар